Суганы ботокс

Суга, алга, цавины хэт хөлрөлт, эвгүй үнэрт хийдэг ботокс тарилга — зөвлөгөө үнэгүй.

Тусгай үнэ 300,000₮ · 100ed
Үргэлжлэх хугацаа
10–15 минут
Үр дүн илрэх
3–7 хоногт
Хадгалагдах
3–6 сар
Нөхөн сэргэлт
Шууд

Суганы ботокс гэж юу вэ?

Суганы ботокс нь хөлс ялгаралтыг түр хугацаанд бууруулахад хэрэглэдэг ботокс тарилга юм. Энэхүү хэт хөлрөлт эмчилгээг суганаас гадна алга, цавинд хийдэг.

Хэнд тохиромжтой

  • Суганы хэт хөлрөлт
  • Суганы эвгүй үнэр
  • Алганы хөлрөлт
  • Цавины хэт хөлрөлт

Хэнд тохиромжгүй

  • Жирэмсэн болон хөхүүл үед
  • Тарилгын найрлагад харшилтай бол
  • Тарих хэсэгт арьсны үрэвсэл, шархтай бол
  • Зарим төрлийн эм хэрэглэж байгаа бол

Тохирох эсэхийг эмч үзлэгийн үеэр шалгаж шийднэ.

Эмчилгээний явц

  1. Зөвлөгөө эсвэл үзлэг

    Утсаар эсвэл онлайнаар үнэгүй зөвлөгөө авна, эсвэл 20,000₮-өөр эмчийн үзлэгт цаг захиална.

  2. Тарилга

    Мэдээ алдуулах тос түрхсэний дараа тарилга ойролцоогоор 10–15 минут үргэлжилнэ.

  3. Дараах зөвлөмж

    Тарьсан хэсгээ илэхгүй, 24 цагийн турш халуун усанд орохгүй.

Үр дүн хэр удаан тогтох вэ

Үр дүн ихэвчлэн 3–7 хоногт гарч, 3–6 сар хадгалагдана. Тарилгын дараа шууд ажилдаа орж болно. Түр зуурын хавдар, хөхрөлт гарч болох бөгөөд үр дүн хүн бүрт өөр.

Суганы ботокс үнэ

Суга, алга, цавь тус бүр 100ed. Тусгай үнийн хугацааг 9915 9898 утсаар лавлана уу; эцсийн үнийг эмч үзлэгээр баталгаажуулна.

ҮйлчилгээҮндсэн үнэТусгай үнэХэмнэлт
Ботокс /суга/ — хэт хөлрөлт, суганы эвгүй үнэр арилгах — 100ed600,000₮300,000₮−300,000₮ · 50%
Ботокс /алга/ — хэт хөлрөлт, эвгүй үнэр арилгах — 100ed600,000₮300,000₮−300,000₮ · 50%
Ботокс /цавь/ — хэт хөлрөлт, эвгүй үнэр арилгах — 100ed600,000₮300,000₮−300,000₮ · 50%

Бүх ботокс үнийг үнийн жагсаалтаас харах

Түгээмэл асуулт

Суганы ботокс үнэ хэд вэ?

Суганы ботокс (100ed) тусгай үнээр 300,000₮. Эцсийн үнийг эмч үзлэгээр баталгаажуулна.

Үр дүн хэзээ гарч, хэр удаан хадгалагдах вэ?

Үр дүн ихэвчлэн 3–7 хоногт гарч, 3–6 сар орчим хадгалагдана. Хүн бүрт өөр байж болно.

Алга, цавинд хийж болох уу?

Тийм. Алга, цавины хэт хөлрөлтөд ботокс тарилга хийдэг бөгөөд тус бүр 100ed нь тусгай үнээр 300,000₮.

Free consultation

Суганы ботокс танд тохирох уу?

Асуултаа үлдээгээрэй — зөвлөгөө үнэгүй. Бид ажлын цагт (09:00–18:00) холбогдоно.

Нэр, утас, и-мэйл, сонирхсон үйлчилгээг зөвлөгөө өгөх, цаг тохирох зорилгоор эмнэлгийн харилцагчийн бүртгэлд (HubSpot) хадгална. Зар сурталчилгааны үр дүнг хэмжихэд и-мэйл, утасны дугаарыг шифрлэн Meta-д дамжуулж болно. Мэдээллээ устгуулах бол info@uzemj.mn эсвэл 9915 9898-д хандана уу. Нууцлалын бодлого