IPL үс арилгах

Суга, бикини, гар, хөл, сахал, бүтэн биеийн илүүдэл үс арилгах IPL аппарат — зөвлөгөө үнэгүй.

Үнэ 20,000₮-өөс
Үргэлжлэх хугацаа
15–60 минут
Үр дүн
5–8 удаагийн дараа
Дараа нь
Шууд ажилдаа орно
Үнэ
20,000₮-өөс
Ipl үс арилгах — Uzemj арьс гоо заслын эмнэлэг

IPL үс арилгах гэж юу вэ?

IPL үс арилгах нь өргөн спектрийн гэрлийн импульсээр үсний уутанцарт нөлөөлж, илүүдэл үсний ургалтыг аажмаар багасгадаг аппарат эмчилгээ юм. IPL-ийг заримдаа лазер гэж андуурдаг ч лазер биш.

Хэнд тохиромжтой

  • Суга, бикинийн илүүдэл үс
  • Гар, хөлийн үс
  • Сахал, хүзүүний үс
  • Сахлын хутга, вакснаас залхсан

Хэнд тохиромжгүй

  • Жирэмсэн үед
  • Арьс саяхан наранд шарсан, түлэгдсэн бол
  • Эмчлэх хэсэгт үрэвсэл, шарх, шивээс байгаа бол
  • Гэрэлд мэдрэг болгодог эм хэрэглэж байгаа бол

Цайвар, буурал үсэнд IPL сул нөлөөлдөг. Тохирох эсэхийг эмч үзлэгийн үеэр шалгаж шийднэ.

Эмчилгээний явц

  1. Зөвлөгөө эсвэл үзлэг

    Утсаар эсвэл онлайнаар үнэгүй зөвлөгөө авна, эсвэл 20,000₮-өөр эмчийн үзлэгт цаг захиална. Хэдэн удаа хэрэгтэйг эмч хэлнэ.

  2. Бэлтгэл

    Эмчилгээний өмнө үсээ хусна; вакс хийлгэх, үс зулгаах, наранд шарахаас татгалзана.

  3. Эмчилгээ

    Бүсээс хамаарч 15–60 минут. Дараа нь шууд ажилдаа орж, арьсаа нарнаас хамгаална.

Үр дүн

Үсний ургалт ихэвчлэн 5–8 удаагийн дараа мэдэгдэхүйц багасна. Эмчилгээ хооронд хэдэн долоо хоногийн зай авах бөгөөд интервалыг эмч тодорхойлно. Үр дүн хүн бүрт өөр.

IPL үс арилгах үнэ

Бүс тус бүрийн үнэ. Хэдэн удаа хэрэгтэйг эмч үзлэгээр тодорхойлж, нийт үнийг эмчилгээнээс өмнө хэлнэ.

ҮйлчилгээҮндсэн үнэТусгай үнэХэмнэлт
IPL сахал—20,000₮—
IPL суга—30,000₮—
IPL хүзүү, шил—30,000₮—
IPL бикини—40,000₮—
IPL гар—40,000₮—
IPL хөл—40,000₮—
IPL суга + бикини—50,000₮—
IPL хөл + гар—60,000₮—
IPL бүтэн бие—180,000₮—

Бүх аппарат эмчилгээний үнийг үнийн жагсаалтаас харах

Түгээмэл асуулт

IPL үс арилгах хэдэн удаа хийлгэх вэ?

Ихэвчлэн 5–8 удаа. Үс, арьсны онцлогоос хамаарах тул тоог эмч үзлэгээр тодорхойлно.

IPL лазер мөн үү?

Үгүй. IPL нь өргөн спектрийн гэрлийн импульс ашигладаг бол лазер нэг долгионы урттай гэрэл ашигладаг. Uzemj-д үс арилгахад IPL аппарат ашигладаг.

Суганы үс арилгах үнэ хэд вэ?

IPL суга 30,000₮, суга + бикини хамт 50,000₮. Хэдэн удаа хэрэгтэйг эмч хэлнэ.

Free consultation

IPL танд тохирох уу?

Асуултаа үлдээгээрэй — зөвлөгөө үнэгүй. Бид ажлын цагт (09:00–18:00) холбогдоно.