Нүдний доорх хонхорхой дүүргэх филлер
Доод зовхины хонхорхойг гиалуроны хүчлийн филлерээр дүүргэнэ — зөвлөгөө үнэгүй.
Тусгай үнэ 400,000₮ / 1мл- Үргэлжлэх хугацаа
- 20–30 минут
- Үр дүн илрэх
- Шууд
- Хадгалагдах
- 6–12 сар орчим
- Тусгай үнэ
- 400,000₮ / 1мл

Нүдний доорх хонхорхой филлер гэж юу вэ?
Нүдний доорх хонхорхой нь царайг ядарсан харагдуулж болдог. Доод зовхины хонхорхой дүүргэх филлер нь гиалуроны хүчил агуулсан зөөлөн гелээр тэр хэсгийг дүүргэх тарилга юм. Нүдний доорх хавдар, уутанцар, хар хүрээ өөр шалтгаантай байж болох тул филлер тохирох эсэхийг эмч үзлэгээр шийднэ.
Хэнд тохиромжтой
- Нүдний доор хонхорхой тод харагддаг
- Хонхорхойноос болж ядарсан харагддаг
- Мэс засалгүй арга хайж байгаа
Хэнд тохиромжгүй
- Жирэмсэн болон хөхүүл үед
- Филлерийн найрлагад харшилтай бол
- Тарих хэсэгт үрэвсэл, шарх байгаа бол
- Цус шингэлэх зэрэг зарим эм хэрэглэж байгаа бол
Тохирох эсэхийг эмч үзлэгийн үеэр шалгаж шийднэ.
Эмчилгээний явц
Зөвлөгөө эсвэл үзлэг
Утсаар эсвэл онлайнаар үнэгүй зөвлөгөө авна, эсвэл 20,000₮-өөр эмчийн үзлэгт цаг захиална. Үзлэгийн төлбөр эмчилгээний үнээс хасагдана.
Тарилга
Мэдээ алдуулах тос түрхсэний дараа тарилга 20–30 минут үргэлжилнэ. Хэдэн мл хэрэгтэйг эмч хэлнэ.
Дараах зөвлөмж
Эхний 24 цагт тарьсан хэсгээ илэхгүй, дарахгүй; халуун усанд орох, саун, хүнд дасгалаас түр татгалзана.
Үр дүн хэр удаан тогтох вэ
Үр дүн тарилгын дараа шууд харагдах ба түр зуурын хавдар, хөхрөлт хэдэн хоногт буурна. Филлер ихэвчлэн 6–12 сар орчим тогтох бөгөөд бүс, хүнээс хамаарч өөр байна. Шаардлагатай бол гиалуроны хүчлийн филлерийг эмч хайлуулж болно.
Нүдний доорх хонхорхой филлер үнэ
1мл-ийн үндсэн болон тусгай үнэ. Хэдэн мл хэрэгтэйг эмч үзлэгээр тодорхойлж, нийт үнийг эмчилгээнээс өмнө хэлнэ; тусгай үнийн хугацааг 9915 9898 утсаар лавлана уу.
Түгээмэл асуулт
Нүдний доорх хар хүрээ, уутанцарт тохирох уу?
Шалтгаанаас хамаарна. Филлер тохирох эсэхийг эмч үзлэгээр шийднэ.
Доод зовхины филлер хэр удаан тогтох вэ?
Ихэвчлэн 6–12 сар орчим тогтоно. Бүс, хүнээс хамаарч өөр байж болно.
Нүдний доорх хонхорхой филлер үнэ хэд вэ?
1мл нь тусгай үнээр 400,000₮ (үндсэн үнэ 650,000₮).
Нүдний доорх хонхорхой филлер танд тохирох уу?
Асуултаа үлдээгээрэй — зөвлөгөө үнэгүй. Бид ажлын цагт (09:00–18:00) холбогдоно.