HIFU 8D pro нүүр чангалах

Нүүр, хүзүүний арьс чангалах, мэс засалгүй нүүр өргөх HIFU аппарат эмчилгээ — зөвлөгөө үнэгүй.

Тусгай үнэ 450,000₮
Үргэлжлэх хугацаа
30–60 минут
Үр дүн илрэх
1–3 сарын дотор
Хадгалагдах
12 сар орчим
Давтамж
Жилд 1–2 удаа

HIFU гэж юу вэ?

HIFU (High-Intensity Focused Ultrasound) нь төвлөрсөн хэт авиан энергиэр арьсны гүн давхаргад нөлөөлж, зүү, зүсэлтгүйгээр нүүр, хүзүүний арьс чангалах аппарат эмчилгээ юм. Uzemj-д HIFU 8D pro аппаратаар хийнэ.

Хэнд тохиромжтой

  • Нүүрний арьс суларч, унжиж эхэлсэн
  • Эрүүний доод шугам, хацрын хэлбэр тодрохоо больсон
  • Хүзүүний арьс суларсан
  • Мэс засал, тарилгагүй арга хүсдэг

Хэнд тохиромжгүй

  • Жирэмсэн болон хөхүүл үед
  • Эмчлэх хэсэгт үрэвсэл, шарх, идэвхтэй батга байгаа бол
  • Эмчлэх хэсэгт металл имплант байгаа бол
  • Зүрхний аппарат (пейсмейкер) хэрэглэдэг бол

Тохирох эсэхийг эмч үзлэгийн үеэр шалгаж шийднэ.

Эмчилгээний явц

  1. Зөвлөгөө эсвэл үзлэг

    Утсаар эсвэл онлайнаар үнэгүй зөвлөгөө авна, эсвэл 20,000₮-өөр эмчийн үзлэгт цаг захиална. Эмчлэх бүсийг эмч тодорхойлно.

  2. HIFU эмчилгээ

    Эмчилгээ 30–60 минут үргэлжилнэ.

  3. Дараах зөвлөмж

    Шууд өдөр тутмын ажилдаа орно. Түр улайх, бага зэрэг хавдах нь хэдэн цагт арилдаг; арьсаа нарнаас хамгаална.

Үр дүн хэр удаан тогтох вэ

Арьс чангарах үр дүн 1–3 сарын дотор аажмаар илэрч, 12 сар орчим хадгалагдана; хүн бүрт өөр. HIFU-г ихэвчлэн жилд 1–2 удаа хийлгэдэг бөгөөд давтамжийг эмч тодорхойлно.

Before & After

Өмнө / дараа

Зургийг хулганаар эсвэл хуруугаараа хажуу тийш чирж харьцуулна уу.

Эмчилгээний өмнөх жишээ дүрслэл
Эмчилгээний дараах жишээ дүрслэл
BEFOREAFTER

Жишээ дүрслэл. Үр дүн хүн бүрт өөр.

HIFU үнэ

HIFU 8D pro-гийн үндсэн болон тусгай үнэ. Эмчлэх бүс, үнийг эмч үзлэгээр тодорхойлж, эмчилгээнээс өмнө хэлнэ; тусгай үнийн хугацааг 9915 9898 утсаар лавлана уу.

ҮйлчилгээҮндсэн үнэТусгай үнэХэмнэлт
HIFU 8D pro1,000,000₮450,000₮−550,000₮ · 55%

Бүх аппарат эмчилгээний үнийг үнийн жагсаалтаас харах

Түгээмэл асуулт

HIFU үнэ хэд вэ?

HIFU 8D pro тусгай үнээр 450,000₮ (үндсэн үнэ 1,000,000₮). Эмчлэх бүс, үнийг эмч үзлэгээр баталгаажуулна.

HIFU хэр удаан тогтох вэ?

Үр дүн 1–3 сарын дотор аажмаар илэрч, 12 сар орчим хадгалагдана. Хүн бүрт өөр байж болно.

HIFU хийлгэсний дараа ажилдаа орж болох уу?

Тийм, ихэвчлэн шууд орно. Түр улайх, бага зэрэг хавдах нь хэдэн цагт арилдаг.

Free consultation

HIFU танд тохирох уу?

Асуултаа үлдээгээрэй — зөвлөгөө үнэгүй. Бид ажлын цагт (09:00–18:00) холбогдоно.

Нэр, утас, и-мэйл, сонирхсон үйлчилгээг зөвлөгөө өгөх, цаг тохирох зорилгоор эмнэлгийн харилцагчийн бүртгэлд (HubSpot) хадгална. Зар сурталчилгааны үр дүнг хэмжихэд и-мэйл, утасны дугаарыг шифрлэн Meta-д дамжуулж болно. Мэдээллээ устгуулах бол info@uzemj.mn эсвэл 9915 9898-д хандана уу. Нууцлалын бодлого