Уруулын филлер

Уруулын хэлбэр засах, томруулах, чийгшүүлэх уруул филлер — зөвлөгөө үнэгүй.

Тусгай үнэ 400,000₮ / 1мл
Үргэлжлэх хугацаа
20–30 минут
Үр дүн илрэх
Шууд
Хадгалагдах
6–12 сар орчим
Давтамж
Ихэвчлэн 1 удаа

Уруул филлер гэж юу вэ?

Уруул филлер нь гиалуроны хүчил агуулсан зөөлөн гелийг уруулд тарьж, хэлбэр, эзэлхүүнийг засах, чийгшүүлэх тарилга юм. Нимгэн уруул томруулах, уруулын хэлбэр засахад хэрэглэдэг.

Хэнд тохиромжтой

  • Нимгэн уруулаа томруулах
  • Уруулын хэлбэр, тэгш бус байдлыг засах
  • Уруулын хүрээг тодруулах
  • Хуурай, чийг алдсан уруул

Хэнд тохиромжгүй

  • Жирэмсэн болон хөхүүл үед
  • Тарилгын найрлагад харшилтай бол
  • Уруулд үрэвсэл, херпес (хомхой) байгаа бол
  • Цус шингэлэх зэрэг зарим эм хэрэглэж байгаа бол

Тохирох эсэхийг эмч үзлэгийн үеэр шалгаж шийднэ.

Эмчилгээний явц

  1. Зөвлөгөө эсвэл үзлэг

    Утсаар эсвэл онлайнаар үнэгүй зөвлөгөө авна, эсвэл 20,000₮-өөр эмчийн үзлэгт цаг захиална. Хэдэн мл хэрэгтэйг эмч хэлнэ.

  2. Тарилга

    Мэдээ алдуулах тос түрхсэний дараа тарилга 20–30 минут үргэлжилнэ.

  3. Дараах зөвлөмж

    Эхний 24 цагт уруулаа илэхгүй, дарахгүй; халуун усанд орох, саун, хүнд дасгалаас түр татгалзана.

Үр дүн хэр удаан тогтох вэ

Үр дүн тарилгын дараа шууд харагдах ба түр зуурын хавдар, хөхрөлт хэдэн хоногт буурна. Уруул филлер ихэвчлэн 6–12 сар орчим тогтох бөгөөд хүн бүрт өөр.

Before & After

Өмнө / дараа

Зургийг хулганаар эсвэл хуруугаараа хажуу тийш чирж харьцуулна уу.

Эмчилгээний өмнөх жишээ дүрслэл
Эмчилгээний дараах жишээ дүрслэл
BEFOREAFTER

Жишээ дүрслэл. Үр дүн хүн бүрт өөр.

Уруул филлер үнэ

1мл-ийн үндсэн болон тусгай үнэ. Хэдэн мл хэрэгтэйг эмч үзлэгээр тодорхойлно; тусгай үнийн хугацааг 9915 9898 утсаар лавлана уу.

ҮйлчилгээҮндсэн үнэТусгай үнэХэмнэлт
Уруул филлер — уруулын хэлбэр засах, томруулах, чийгшүүлэх 1мг650,000₮400,000₮−250,000₮ · 38%

Бүх филлер үнийг үнийн жагсаалтаас харах

Түгээмэл асуулт

Уруул филлер үнэ хэд вэ?

1мл нь тусгай үнээр 400,000₮. Хэдэн мл хэрэгтэйг эмч үзлэгээр тодорхойлж, үнийг эмчилгээнээс өмнө хэлнэ.

Уруул филлер хэр удаан тогтох вэ?

Ихэвчлэн 6–12 сар орчим тогтоно. Хүн бүрт өөр байж болно.

Уруул филлер хийлгэхэд өвддөг үү?

Тарилгын өмнө мэдээ алдуулах тос түрхдэг тул ихэнх хүн бага зэргийн чимчигнэлт л мэдэрдэг.

Free consultation

Уруулын филлер танд тохирох уу?

Асуултаа үлдээгээрэй — зөвлөгөө үнэгүй. Бид ажлын цагт (09:00–18:00) холбогдоно.

Нэр, утас, и-мэйл, сонирхсон үйлчилгээг зөвлөгөө өгөх, цаг тохирох зорилгоор эмнэлгийн харилцагчийн бүртгэлд (HubSpot) хадгална. Зар сурталчилгааны үр дүнг хэмжихэд и-мэйл, утасны дугаарыг шифрлэн Meta-д дамжуулж болно. Мэдээллээ устгуулах бол info@uzemj.mn эсвэл 9915 9898-д хандана уу. Нууцлалын бодлого