Филлер тарилга
Уруул, хацар, эрүү, чамархай, доод зовхины хонхорхойд хийдэг филлер тарилга — зөвлөгөө үнэгүй.
Тусгай үнэ 400,000₮ / 1мл- Үргэлжлэх хугацаа
- 20–30 минут
- Үр дүн илрэх
- Шууд
- Хадгалагдах
- 6–12 сар орчим
- Давтамж
- Ихэвчлэн 1 удаа
Филлер тарилга гэж юу вэ?
Филлер тарилга нь гиалуроны хүчил агуулсан зөөлөн гелийг арьсан дор тарьж, алдагдсан эзэлхүүнийг нөхөх, хэлбэр засах, үрчлээ дүүргэх эмчилгээ юм.
Хэнд тохиромжтой
- Уруул томруулах, хэлбэр засах
- Хацар, чамархайн хонхорхой
- Эрүүний хэлбэр, унжсан хацар
- Хөмсөгний голын зураас, чихний урд үрчлээ
- Доод зовхины хонхорхой
Хэнд тохиромжгүй
- Жирэмсэн болон хөхүүл үед
- Тарилгын найрлагад харшилтай бол
- Тарих хэсэгт үрэвсэл, шарх, уруулд херпес (хомхой) байгаа бол
- Цус шингэлэх зэрэг зарим эм хэрэглэж байгаа бол
Тохирох эсэхийг эмч үзлэгийн үеэр шалгаж шийднэ.
Эмчилгээний явц
Зөвлөгөө эсвэл үзлэг
Утсаар эсвэл онлайнаар үнэгүй зөвлөгөө авна, эсвэл 20,000₮-өөр эмчийн үзлэгт цаг захиална.
Мэдээ алдуулах тос
Тарих хэсэгт мэдээ алдуулах тос түрхэнэ.
Тарилга
Тарилга бүсээс хамаарч 20–30 минут үргэлжилнэ.
Дараах зөвлөмж
Эхний 24 цагт тарьсан хэсгээ илэхгүй, дарахгүй; халуун усанд орох, саун, хүнд дасгалаас түр татгалзана.
Үр дүн хэр удаан тогтох вэ
Үр дүн тарилгын дараа шууд харагдах ба түр зуурын хавдар, хөхрөлт хэдэн хоногт буурна. Филлер ихэвчлэн 6–12 сар орчим тогтох бөгөөд бүс, хүнээс хамаарч өөр байна. Шаардлагатай бол гиалуроны хүчлийн филлерийг эмч хайлуулж болно.
Өмнө / дараа
Зургийг хулганаар эсвэл хуруугаараа хажуу тийш чирж харьцуулна уу.


Жишээ дүрслэл. Үр дүн хүн бүрт өөр.
Филлер тарилгын үнэ
Бүс тус бүрийн 1мл-ийн үндсэн болон тусгай үнэ. Хэдэн мл хэрэгтэйг эмч үзлэгээр тодорхойлж, үнийг эмчилгээнээс өмнө хэлнэ; тусгай үнийн хугацааг 9915 9898 утсаар лавлана уу.
Хамрын филлерийг Хамар өндөрлөх үйлчилгээний хамт танилцуулна. Онлайн зөвлөгөө үнэгүй; эмчийн үзлэг 20,000₮ нь эмчилгээний үнээс хасагдана.
Түгээмэл асуулт
Филлер тарилга өвддөг үү?
Тарилгын өмнө мэдээ алдуулах тос түрхдэг тул ихэнх хүн бага зэргийн чимчигнэлт л мэдэрдэг.
Филлер хэр удаан тогтох вэ?
Ихэвчлэн 6–12 сар орчим тогтоно. Бүс болон хүнээс хамаарч өөр байж болно.
Филлер хийлгэсний дараа юу анхаарах вэ?
Эхний 24 цагт тарьсан хэсгээ илэхгүй, дарахгүй, халуун усанд орох, саун, хүнд дасгалаас түр татгалзана.
Филлер үнэ хэд вэ?
1мл нь тусгай үнээр 400,000₮. Хэдэн мл хэрэгтэйг эмч үзлэгээр тодорхойлж, үнийг эмчилгээнээс өмнө хэлнэ.
Филлер тарилгын төрлүүд
Уруулын филлер
Уруулын хэлбэр засах, томруулах, чийгшүүлэх.
Хацар дүүргэх филлер
Хацар дүүргэх, үрчлээ тэнийлгэх.
Эрүүний филлер
Эрүүний хэлбэр засах, унжсан хацар засах.
Доод зовхины хонхорхой филлер
Нүдний доорх хонхорхой дүүргэх.
Чамархай, хөмсөг, чихний урд филлер
Чамархай, хөмсөгний голын зураас, чихний урд үрчлээ дүүргэх.
Филлер танд тохирох уу?
Улаанбаатар дахь Uzemj эмнэлэгт филлер хийлгэхээсээ өмнө асуултаа үлдээгээрэй — зөвлөгөө үнэгүй. Бид ажлын цагт (09:00–18:00) холбогдоно.