Ботокс тарилга

Нүүр, суга, V line, шилбэ, хуянд хийдэг ботокс тарилга — зөвлөгөө үнэгүй.

Тусгай үнэ 160,000₮-өөс
Үргэлжлэх хугацаа
10–15 минут
Үр дүн илрэх
3–7 хоногт
Хадгалагдах
3–6 сар
Нөхөн сэргэлт
Шууд

Ботокс тарилга гэж юу вэ?

Ботокс тарилга нь булчингийн үйл ажиллагааг түр хугацаанд сулруулж, үрчлээг тэнийлгэх, хэт хөгжсөн булчинг багасгах, хөлс ялгаралтыг бууруулахад хэрэглэдэг эмчилгээ юм. Нүүрнээс гадна суга, алга, цавины хэт хөлрөлт, хуянгийн өвдөлт намдаахад хийдэг.

Хэнд тохиромжтой

  • Нүүрний хөдөлгөөнөөс үүссэн үрчлээ
  • Суга, алга, цавины хэт хөлрөлт, эвгүй үнэр
  • V line: шанааны хэт хөгжсөн булчин, шанаа багасгах
  • Өргөн шилбэ нарийсгах
  • Хуянгийн өвдөлт намдаах

Хэнд тохиромжгүй

  • Жирэмсэн болон хөхүүл үед
  • Тарилгын найрлагад харшилтай бол
  • Тарих хэсэгт арьсны үрэвсэл, шархтай бол
  • Зарим төрлийн эм хэрэглэж байгаа бол

Тохирох эсэхийг эмч үзлэгийн үеэр шалгаж шийднэ.

Эмчилгээний явц

  1. Зөвлөгөө эсвэл үзлэг

    Утсаар эсвэл онлайнаар үнэгүй зөвлөгөө авна, эсвэл 20,000₮-өөр эмчийн үзлэгт цаг захиална.

  2. Мэдээ алдуулах тос

    Тарих хэсэгт мэдээ алдуулах тос түрхэнэ.

  3. Тарилга

    Тарилга ойролцоогоор 10–15 минут үргэлжилнэ.

  4. Дараах зөвлөмж

    Эхний 4 цагт хэвтэхгүй, тарьсан хэсгээ илэхгүй, 24 цагийн турш халуун усанд орохгүй.

Үр дүн хэр удаан тогтох вэ

Үр дүн ихэвчлэн 3–7 хоногт гарч, 3–6 сар хадгалагдана. Тарилгын дараа шууд ажилдаа орж болно. Түр зуурын хавдар, хөхрөлт гарч болох бөгөөд үр дүн хүн бүрт өөр.

Before & After

Өмнө / дараа

Зургийг хулганаар эсвэл хуруугаараа хажуу тийш чирж харьцуулна уу.

Эмчилгээний өмнөх жишээ дүрслэл
Эмчилгээний дараах жишээ дүрслэл
BEFOREAFTER

Жишээ дүрслэл. Үр дүн хүн бүрт өөр.

Ботокс тарилгын үнэ

Үндсэн болон тусгай үнэ. Тусгай үнийн хугацааг 9915 9898 утсаар лавлана уу; эцсийн үнийг эмч үзлэгээр баталгаажуулна.

ҮйлчилгээҮндсэн үнэТусгай үнэХэмнэлт
Ботокс — бүтэн нүүр 20-40ed хооронд400,000₮160,000₮−240,000₮ · 60%
Ботокс /суга/ — хэт хөлрөлт, суганы эвгүй үнэр арилгах — 100ed600,000₮300,000₮−300,000₮ · 50%
Ботокс /V line/ — шанааны хэт хөгжсөн булчин суллах, шанаа багасгах — 100ed600,000₮300,000₮−300,000₮ · 50%
Ботокс /шилбэ/ — өргөн шилбэ нарийсгана — 200ed1,200,000₮600,000₮−600,000₮ · 50%
Ботокс /хуян/ — өвчин намдаана — 200ed1,200,000₮600,000₮−600,000₮ · 50%
Ботокс /алга/ — хэт хөлрөлт, эвгүй үнэр арилгах — 100ed600,000₮300,000₮−300,000₮ · 50%
Ботокс /цавь/ — хэт хөлрөлт, эвгүй үнэр арилгах — 100ed600,000₮300,000₮−300,000₮ · 50%

Үнийн жагсаалтын нэгжийн үнэ: 1ed = 16,000₮. Онлайн зөвлөгөө үнэгүй; эмчийн үзлэг 20,000₮ нь эмчилгээний үнээс хасагдана.

Түгээмэл асуулт

Ботокс тарилга өвддөг үү?

Тарилгын өмнө мэдээ алдуулах тос түрхдэг тул ихэнх хүн бага зэргийн чимчигнэлт л мэдэрдэг.

Үр дүн хэзээ гарч, хэр удаан хадгалагдах вэ?

Үр дүн ихэвчлэн 3–7 хоногт гарч, 3–6 сар орчим хадгалагдана. Хүн бүрт өөр байж болно.

Ботокс хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Эхний 4 цагт хэвтэхгүй, тарьсан хэсгээ илэхгүй, 24 цагийн турш халуун усанд орохгүй байна.

Ботокс үнэ хэд вэ?

Тусгай үнэ бүтэн нүүрэнд 160,000₮-өөс эхэлнэ; суга, V line, шилбэ, хуянгийн үнэ дээрх хүснэгтэд байна.

Ботокс тарилгын төрлүүд

Суганы ботокс

Суганы хэт хөлрөлт, эвгүй үнэр арилгах.

V line ботокс

Шанааны хэт хөгжсөн булчин суллах, шанаа багасгах.

Шилбэний ботокс

Өргөн шилбэ нарийсгах.

Хуянгийн ботокс

Хуянгийн өвдөлт намдаах.

Бүх ботокс үнийг үнийн жагсаалтаас харах

Free consultation

Ботокс танд тохирох уу?

Улаанбаатар дахь Uzemj эмнэлэгт ботокс хийлгэхээсээ өмнө асуултаа үлдээгээрэй — зөвлөгөө үнэгүй. Бид ажлын цагт (09:00–18:00) холбогдоно.

Нэр, утас, и-мэйл, сонирхсон үйлчилгээг зөвлөгөө өгөх, цаг тохирох зорилгоор эмнэлгийн харилцагчийн бүртгэлд (HubSpot) хадгална. Зар сурталчилгааны үр дүнг хэмжихэд и-мэйл, утасны дугаарыг шифрлэн Meta-д дамжуулж болно. Мэдээллээ устгуулах бол info@uzemj.mn эсвэл 9915 9898-д хандана уу. Нууцлалын бодлого